Pages

Sunday, November 14, 2021

Пионер буюу хүүхдийн мад

 Пионер буюу хүүхдийн мад

 Пионер буюу хүүхдийн мад нь бэрсээ эхэлж гарган цаг хугацаа алддаг ашиггүй эхлэл юм. Гэхдээ анхлан суралцагч бүр пионер буюу хүүхдийн мад ашиглаж бас хамгаалж сурах хэрэгтэй. Хүүхдийн мад нь тоглолтыг хурдан дуусгах хожих боломж олгодог тул анх сурч буй хүнд урам өгдөг.


Хүүхдийн мад ба хамгаалах арга

-       Хүүхдийн мад

-       Хувилбар

-       Хамгаалах арга

Хүүхдийн мад

1.    E4     E5

2.    БH5

  


Хар талын 3 хүү үрүү довтолж байна. E5 хүү хамгаалалтгүй, F7 H7 Хүү хамгаалалттай.

 


МС6 Хар тал E5 хүүг мориор хамгаалав.

 


3.    ТC4  Цагаан тал цагаан хөлийн тэмээг хөллүүлж F7 буудал уруу довтолов.

   


МF6 Хар тал мад хийх заналыг харалгүй мориор бэрс үрүү довтолов.



4.    БF7 # Цагаан тал тэмээний хамгаалалт дээр бэрсээр шалж шаг мад хийв.

 

Хүүхдийн мад хувилбар

 

1.    E4 E5

2.    БH5 


             2.   ... G6


3.    БE5+ Цагаан тал ацан шалаа хийв. ТE7 Хар тал шалаанаас тэмээгээр хааж хамгаалав.



4.    БH8 Цагаан тал тэрэг сул идсэнээр 5 хүү илүү болов.

 

Хүүхдийн мад хамгаалах арга

 

1.    E4 E5

2.    БH5 МC6



3.    ТC4 G6 Хар тал цагаан бэрсийн ташуу шугамыг хааж хүүгээрээ бэрс үрүү довтлов.

4.    БF3 Цагаан тал бэрсээ ухрааж дахин 1 нүүдлийн мад өрөв.


МF6 Хар тал морио хөллүүлж мадаа хамгаалав.

 


5.    МE2 ТG7

6.    0-0    

6...0-0 Хүүхдийн маданд хар тал орсонгүй.


No comments:

Post a Comment