Pages

Tuesday, May 31, 2011

Шатарчны сэтгэлзүй


Alekhine’s comment on the match is interesting:

” Psychology is the most important factor in chess. My success was due solely to my superiority in the sense of psychology. Capablanca played almost entirely by a marvelous gift of intuition, but he lacked the psychological sense.”

Дэлхийн аварга А.Алехин Капабланкатай халз тоглосны дараа ингэж хэлжээ.

"Психологи бол шатрын хамгийн чухал хүчин зүйл юм. Миний амжилт бол сэтгэлзүйг мэдэрч ашигласных. Капабланка бол төрөлхийн гайхамшигтай авъяастай бөгөөд мэдрэмжээрээ нүүдэг хүн гэвч тэрвээр сэтгэлзүй гэдэг хүчин зүйлийг тоогоогүй"
Шатарчны сэтгэлзүйд нөлөөлдөг хүчин зүйлсүүд
1. Шатарчин хүний сэтгэлзүйд дараах хүчин зүйлс нөлөөлнө.(Хувийн товч бодол)

Тухайн шатарчны өөртөө итгэх итгэл
Цагын хяналт
Тухайн шатарчны шатрын ойлголт, онолын хэмжээ
Ямар байрлалд ямар хүнтэй ямар төлөвлөгөө тавьж тоглох вэ?
Тэмцээний зорилго
Рейтингийн зөрөө
Физик бэлтэл
Ам мэх, туршлага
Хувь хүний зохион байгуулалт


Өөртөө итгэх итгэл

Өөртөө итгэх итгэл нь өргийг амжилттай тоглох үндсэн шалгуур юм. Хэрвээ та өөрөө итгэхгүй өрсөлдөгчөөсөө айж тогловол олон олон боломжыг алдаж гагцхүү өрсөлдөгч тамирчинд аз таарч байх болно.
Өөртөө итгэх гэх энэ чухал чанарын төлөө монголын бөхчүүд бөх болчмоор сайхан залуу хүүхдүүдийг биеийг нь гүйцэт боловсорч том болтол нь хорь гарсан залуу бөхчүүдтэй барилдуулж зүрхийг нь үхүүлдэггүй байжээ. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд өөртөө итгэх итгэл ба итгэл найдвар 2 бол шал хоёр өөр зүйл юм. Та тэгэж байгаад болох байлгүй дээ гэж итгээд найдаад байх юм бол юун д ч хүрэхгүй. Амжилттай яваа тамирчид бүгд л өөртөө 100 гаас илүү итгэдэг хүмүүс байдаг.

Цагын хяналт

Хэрвээ та өөрөөсөө 200 рейтинг доогуур хүнтэй тэв тэнцүү байрлалд хангалттай цагтай байхад өрсөлдөгч тэнцэх үү гэж асуувал яах вэ?
Эсрэгээрээ та өөрөөсөө 200 рейтинг дээгүүр хүнтэй хүү илүү 1 минутын цагтай 25 сайн нүүж байж хожих байхад өрсөлдөгч тэнцэх үү гэж асуувал яах вэ?
Орчин үеийн шатарт цаг бол гол хүчин зүйл болжээ. Та цагт ороод зөв нүүдлүүдийг хийж хожсон түүх таньд байн уу? Зарим шатарчид би цагт
ороод л алдчлаа тэгээд л хожигдчлоо. Уул нь би илүү байсан гэж өргийн дараа ярьдаг. Өрөг эхлэхэд адилхан л цагтай байсан ш дээ. Цагт 2 уулаа л орсон
тэгэхээр цагт ороод сайн тоглож сурах хэрэгтэй. Блитз тоглож гараагаа туршингаа цагтай харьцах чадвараа сайжруул. Ер нь өрөг эхлэхэд эхнээсээ л цагаа
хувиарлаж тоглож сурах хэрэгтэй. Аль хэсэгт нь тогтож бодохов, хаана хурдан нүүхэв, цаашлаад муу байрлалд цагт орж байгаа мэт жүжиглэж өрсөлдөгчөө
алдуулах, худлаа бодож байгаа мэт сууж өрсөлдөгчөө уяж ядраах, гарааны нүүдлүүдийг мэдэж байвж мэдэхгүй дүр үзүүлж тодорхой цаг зарцуулах гэх мэтээр цагыг ашигладаг. Эцэст нь хэлэхэд өрсөлдөгчийн нүүдэл дээр төлөвлөгөө тавь байрлалыг үнэл, өөрийн нүүдэл дээр тооцоо хий. Энэ юу гэсэн үг вэ гэвэл өрсөлдөгч нь бодож байгаад нүүдэл хийнэ тэр нүүдэл таны тооцоолж байсан нүүдэл биш бол та цагаа хий дэмий хувилбар тоолж зарсан гэсэн үг. Харин өрсөлдөгчийн цагт амрангаа төлөвлөгөө тавьж байрлалаа дүгнэх хэрэгтэй.

Тухайн шатарчны шатрын ойлголт, онолын хэмжээ

Ямарваа нэг байрлалыг хүмүүс өөр өөрсдийн төвшиндөө хараад дүгнэдэг. Их мастерууд бол сонирхолтой ном уншиж байгаа мэт уншина.
Эхлэн суралцагч,рейтинг муутай хүмүүс байрлалыг гүйцэт уншихад асуудал тулгардаг. Цагаан толгой 35 үсэгтэй байдаг шиг шатрын байрлалын элементүүд нь шатрын цагаан толгой л гэсэн үг. Их мастерууд үсгээ мэддэг болохоор үг болгож уншаад ойлгодог. Тиймээс шатрын цагаан толгойг сурах хэрэгтэй.
Энэ бол цэвэр шинжлэх ухаан. Гараа дунд үе төгсгөлийн онолууд. Энэ бүгдийг судлаж мэдэхэд цаг хугацаа хэрэгтэй.

Ямар байрлалд ямар хүнтэй ямар төлөвлөгөө тавьж тоглох вэ?

Өөрийгөө эхлэж судлана давуу тал сул талаа. Би цагт орохоороо сайн тоглодог энэ миний давуу тал ч гэх юм уу. За тэгээд тэмцээнд орлоо бодъё.
Хамгийн сүүлийн өрөг чи өөрөөсөө 300 рейтинг өндөр хүнтэй таарлаа гэж бодъё. Хэрвээ чи хожвол түрүүлнэ. Харин тэнцвэл хүрэл медаль, хожигдвол байргүй болох байв. Гарааны сонголтоос эхлээд чи төлөвлөгөө тавих ёстой. Өрсөлдөгчөө судлах ёстой. хичнээн өндөр рейтингтэй хүн байсан сул байж л таараа. Тоглохоосоо өмнө бүх өргөө яаж үргэлжлэх ямар ямар сэтгэлзүйн сонголтууд гарч болох ямар хариу үйлдэл үзүүлэх ээ бүр сайн тогтоод маш тайван тоглох хэрэгтэй. Хэрвээ өмнө нь тогтоогүй бол тоглож байх явцад сэтгэлзүйн ямарч дайралт ирж болзошгүй. Тэр үед автоматаар хариу үйлдэл үзүүлэхгүй, энэ чинь юу билээ гэж бодох юм бол шатрын анхаарал төвлөрөл суларч таны шатар муудаж өрсөлдөгчийн санаснаар болно.

Тэмцээний зорилго

Энэ тэмцээнд ямар амжилт гаргах вэ? Та 1950 гэсэн рейтингтэй гэж бодъё. Улсын аваргын хагас шигшээд орсон гэж бодъё. Эхний өрөг амлуулж сайн хүнийг хожоод 2 дахь өрөгтөө дахиад амлуулсан гэе. Тэгээд танд 2 сонголт гарлаа. Та дандаа хийх эсвэл эрсдэлтэй ч гэсэн хүч аваад тоглох гэсэн 2 зам байг. Та алийг нь сонгох вэ Тэнцээгээ эртхэн хийгээд хариад амрах уу? Хүч илүү тоглосоор байх уу? Энэ бол таны тэмцээнд яаж орох вэ гэсэн зорилгоос чинь хамаарна.

Рейтингийн зөрөө

Хүн болгон өөр өөрийнхөө төвшинд шатрыг ойлгож тоглодог. 1900 гэсэн рейтингтэй хүн 2300 тай хүнтэй таарсан гэж бодъё. Тэгвэл 1900 тай хүн гарааны онолтой, дунд үеийн ид шидтэн, төгсгөлийн мангастай таарчлаа гэж боддог. Мөн 2300 гэсэн рейтингтэй тамирчин 2600 тай тааруунгуутаа мангастай таарчлаа гэж боддог. Рейтингийн зөрөө бол зүгээр л рейтингийн зөрөө. Хүн шүү дээ. Алдаж л таараа. Гэхдээ өндөр рейтингтэй хүнийг алдуулахын тулд та түүний хараагүйг харж байх ёстой, өөрөөр хэлбэр өндөр чансаатай хүнээс илүү юм уу эсвэл түүний мэдэхгүй байрлалд тоглуулж алдуулах хэрэгтэй.

Физик бэлтэл

Та завсарлахгүй яг долоон цаг шатрын хөлөгний ард сууж чанартай сайн өрөг тоглож чадах уу? Та 15 хоног үргэлжлэх 3 тэмцээнд дараалж орж
амжилттай тоглож чадах уу? Та алдаа их гаргадаг уу? Та спортоор хичээллэдэг үү.


Ам мэх, туршлага

Олон жил шатар тоглосон хүмүүс тодорхой гараатай болсон байдаг бөгөөд туршлагагүй тоглогчыг гараан дээрээс нь цагт шахаж, элдэв янзын арга мэх хэрэглэн, туршиж үзсээр ихэвчлэн хождог. Туршлагагүй тоглогч шатраа л сайн тоглох гэж хичээж, өөр зүйл бодохгүй толгойгоо гашлааж байхад хашир бурхи тэнд нүх ухаад сууж байдаг.
Түгээмэл хэрэглэгдэг сэтгэлзүйн мэхүүд: Шатрын байрлалаар өрсөлдөгчдөдөө таагүй байдал үүсгэх, ууж байгаа зүйлээ сорж уух, бичиж буй цаасан дээрээ өрсөлдөгчийг бодож байхад бичилт дээрээ давхарлаж бичих, тэнцэх үү гэж асуух, байн байн босч явах, өөдөөс нь муухай харах, үзгээрээ оролдох, яг бодоод төвлөрч байхад нь засах уу гэж асуух, Цагт шахах гм Эдгээр нь бүдүүлэг аргууд байж магадгүй. Гэхдээ шатараа бодож төвлөрч байхад нь анхаарлыг нь сарниулах арга юм.

Эмэгтэй их мастер тоглолтын үед өрсөлдөгчийн анхаарлыг сарниулахын тулд эрээн хувцас өмсчээ.




Хувь хүний зохион байгуулалт

Шатарчин хүн өөрийнхөө нойр, хоолыг сайн тохируулж хувийн зохион байгуулалттай байх ёстой. Дэлхийн аварга Капабланка залуудаа нэг олон улсын тэмцээнд орж байхдаа шөнөчин бүжиглэж дарс ууснаас болж тэр тэмцээнд түрүүлж чадаагүй байдаг. Үүнээс хойш Кабапалка шатрын тэмцээнд орж байхдаа дээрх шиг зүйлийг давтаагүй байна. Мөн түүнчлэн хувь хүний араншин шатрын хөлөг дээр гарч ирдэг.

No comments:

Post a Comment