Pages

Monday, August 22, 2011

Дэлхийн шатрын түүхээс №1


Усгүй тал дээр цусгүй тулаан тэр юу вэ?
Шатар. Шатар анх хаана үүссэн вэ? Орчин үеийн судлаачид шатрыг Энэтхэг юм уу Монголд үүссэн гэж үздэг. Хоёр тал 64 нүдтэй хөлөг дээр тэнцүү тооны хүү болон бодтой ээлжлэн нүүж тоглодог хөлөгт тоглоомыг шатар гэдэг. Даамаас ялгаатай нь эсрэг талын ноёнг мадлаж хождог. Эсрэг талын ноёныг мадлаж уран гоё комбинаци хийж хожих нь урамтай. 1850 иад оны үеэс орчин үеийн шатарт хэрэглэгддэг энгийн бөгөөд үр дүнтэй дүрмүүд үүсэж эхэлсэн.
Эхэн үед сайн шатарчид довтолж хождог байв. Хүү бол хэрэггүй чигжээс гэж үздэг байв. Хүү шидэж цаг хожин түргэн хөлөллөгөө хийж эрчтэй дайралтыг эсрэг талын ноёнд үзүүлдэг байлаа. Гарааны гол дүрмүүдийн нэг болох түргэн хөлөллөгөө төвийн эзлэх гэсэн дүрмийг анх баримталж байсан шатарчдын нэг бол Paul Morphy (1837 –1884) юм.
Түүний тоглолтын хэв маяг: Орчин үед түүний өргүүд олон ном зохиолд олон дахин хэвлэгджээ. Учир юунд гэвэл уран сайхан бод, бэрс хаяж мадласан өргүүд олон байдаг. Түүнийг Андерссон, Чигорин гэх мэт довтолдог мастеруудтай харьцуулж үздэг. Гэхдээ тэрвээр тэд нараас өөр арга барилтай байжээ. Paul Morphy бол анхны орчин үеийн тоглогч юм. Орчин үеийн мастерууд шиг байрлалын тухай ойлголтгүй ч гэсэн задгай тоглолттой задгай гараа, ноёны гамбитыг ашиглаж тоглодог, мөн муу байрлалд ч гэсэн сайн хамгаалдаг, хурдан нүүдэг байлаа. "Хэрвээ та түүнтэй тоглож байхдаа гараан дээрээ нэг сул нүүдэл хийвэл хожигдлоо л гэсэн үг" Андерссон
Түүний тоглолтын хэв маяг болон шатарт баримталдаг энгийн дүрмүүд ямар гайхамшигтай өргүүдийг бий болгосоныг үзье.

№ 1 Paul Morphy vs Duke Karl / Count Isouard 1858
1. e4 e5 2. Nf3 d6 Филидорийн хамгаалалт тухайн үед моодонд орж байсан. 3. d4 Bg4 Орчин үеийн онолын хувьд сул нүүдэл 4. dxe5 Bxf3 5. Qxf3 dxe5 6. Bc4 Nf6 7. Qb3 Qe7 8. Nc3 Хүү идэх боломж байсан ч түргэн хөлөллөгөөг илүүд үзлээ 8... c6
9. Bg5
Цугцванг. Харын морь гарвал хүү сул, тэмээг гарах замыг бэрс хаасан. Бэрс хүүг хамгаалсан. 9... b5

10. Nxb5 Хөлөллөгөөнийхээ давууг ашиглаж уран гоё хувилбар эхэлж байна. 10... cxb5 11. Bxb5+ Nbd7 12. O-O-O Rd8 13. Rxd7 Rxd7 14. Rd1 Qe6 15. Bxd7+ Nxd7 16. Qb8+ Nxb8

17. Rd8# Давид Голиафыг яллаа. Бэрс морь дутуу ч гэсэн мад хийв.

№2 Paul Morphy vs Charles Le Carpentier 1849

1. e4 e5

2. Nf3 Nc6

3. d4 Шотланд гараа.

3... exd4

4. Bc4 Bb4+

5. c3 dxc3

6. O-O cxb2

7. Bxb2 Цагаан тэрэг хасаж тоглож байсан энэ өрөгт. Хар хүчний хувьд давуу ч цагаан хөлөлгөөний хувьд илүү байна.

7... Bf8 Муу нүүдэл. Нэг бодыг гараан дээр хоёр нүүж цаг алдаж болохгүй. 8. e5 Төвд гацсан ноён уруу дайрах нь

8... d6

9. Re1 dxe5

10. Nxe5 Qxd1 бэрсээ солиод ч нэмэргүй

11. Bxf7+ Ke7

12. Ng6+ Kxf7

13. Nxh8#

№3 Paul Morphy vs Alexander Beaufort Meek 1855

1. 1. e4 e5 2. f4 exf4 3. Nf3 g5 4. Bc4 Bg7 5. h4 g4 6. Ng5 Nh6 7. d4 f6 8. Bxf4 fxg5 9. Bxg5 Bf6 10. Qd2 Bxg5 11. hxg5 Nf7 12. Bxf7+

Kxf7 13. Qf4+ Kg8 14. O-O Qe7 15. Nc3 c6 16. Rae1 d6 17. Nd5 cxd5 18. exd5 Qg7 19. Re8+


Тэрвээр мөн бодлого зохиодог байв.
Хатуу самар


Цагаан эхэлж нүүнэ. 2 нүүдлийн мад

Түүний онолыг цааш нь үргэлжлүүлсэн хүн бол Дэлхийн анхны аварга В.Стейниц юм. Стейниц бага залуу насандаа анх шатар сурч байхдаа, Морфи Андерссон нарыг шүтдэг гайхалтай довтолдог шатарчин байлаа. Тэр үед түүний хувьд төгсгөлд орж тоглон хожих, байрлалын тоглолт утгагүй санагддаг байв. Гэвч цаг хугацаа өнгөрч Стейниц олон тэмцээнүүдэд тийм ч сайн тоглохгүй байлаа. Эцэст нь тоглолтын арга барилаа солисон юм. Тэрвээр шатарчдад чухал энгийн дүрмийг анх ашиглаж байлаа. Энэ нь
"Түүний хувьд шатарт хэн давуу талтай байна тэр довтлох ёстой" гэсэн энгийн дүрмийг гаргаж ирсэн. Утга учиргүй довтлох нь юунд ч хүргэхгүй. Байрлалд үнэлгээ хэрэгтэй. Нэгэнт давуу талаа алдсан бол боломжийг хүлээж хамгаалах ёстой гэжээ. Тэрвээр өөрийнхөө дүрмийг зөв болохыг олон улсын тэмцээн, дэлхийн аваргын төлөөх тоглолтуудад баталж байв. Стейницид боломж олговол гайхалтай сайхан довтолж таныг мадлаж чадна. Харин та Стейницийн хамгаалалтыг сэтлэж чадах уу? .....

1 comment: