Pages

Saturday, August 17, 2013

Миний ширээний ном

Миний ширээний номнуудын нэг бол Марк Дворецкий ''School of Future Champions'' юм. 
Уг номын 7-р бүлэг
Агуу тоглогчдын үзэл бодол ба зөвлөгөө


Вильгелм Стейниц
Шатар эхлэн суралцагчдад өгдөг миний зөвлөгөө бол юуны түрүүнд өөртэйгээ эсвэл өөрөөсөө сайн тоглогч нартай аль болох олон тоглох хэрэгтэй. Хэрвээ суралцагч өдөр бүр шатар тоглож үзээд байвал маш хурдан сайжирдаг. Нэг өдөр 6 цаг шатар үзсэнээс 6 өдөр 1 цаг шатар үзсэн нь хамаагүй дээр гэдгийг бид мэднэ. Хэрвээ сайн шатар тоглодог болъё гэвэл өөрийн тоглосон өргүүдээ дахин үзэж дүн шинжилгээ хийх бас сайн шатарчдын тайлбартай өргүүдийг анхааралтай үзэх хэрэгтэй. 
                                                                                              Орчин үеийн шатрын гарын авлага 
Зигберт Тарраш
Миний хожигдлууд бол надад шатар тоглох хүч дутагдсан биш харин шатар тоглох хүчээ зөв ашиглаж чадаагүй болохыг л би мэднэ. Өрсөлдөгчөө дутуу үнэлсэн эсвэл өөрийн боломжоо хэт үнэлсэн нь миний хожигдлын гол шалтгаан нь юм. Шатрын хөлгийн ард суугаад зүгээр л мод хөдөлгөхөд миний өрсөлдөгч Доктор Тарраштай тоглож байна гэсэн сэтгэлийн айдасаасаа болж хожигддог гэж би таамагладаг байлаа. Дүрсийг болгоомжгүй байрлалын гүнд нэвтрэхгүй хий дэмий хөдөлгөх юм (ялангуяа би )бол эцсийн эцэст хожигдох л болно.... Би шийтгэлээ хүртсэн. Энэ нь надад маш их тустай байлаа. Би эцсийн эцэст хэн нэгэн сайн тоглогч байх нь хангалтгүй харин сайн тоглодог байх ёстойг ойлгосон юм.
.........Би хэзээч тэнцэхийн төлөө тоглож байгаагүй. Надад хожих боломжгүй аюултай байрлал эсвэл би хичнээн ч сайн тоглосон тэнцэхээс хэтрэхгүй байрлал байвал би тэнцэнэ. Тэнцэхийн төлөө тоглох ба хожихын төлөө тоглох гэдэг нь буруу ойлголт юм. Байрлал болгоныг би хамгийн сайн нүүдлийг ол гэсэн бодлого гэж хардаг. Тэнцэх аргаа харчхаад эрсдэлтэй ч гэсэн хожих зам уруу хөтөлж байгаа мэт санагдвал би эргэлзэхгүй өөрөөсөө урваж хожихын төлөө тоглодог. Шатрын дүрсийг хөрөөдөж хаядаг хурдан тэнцээнүүд бол утга учиргүй зүйл юм. 
                                                                                                                               300 Шатрын өргүүд

Эм Ласкер
Хэн нэгэн магадгүй алдаж болно, гэхдээ өөрийгөө хууран мэхлэж болохгүй. Хэн өөрийнхөө үзэл бодлоор шатар тоглоно тэр магадгүй хожигдох болно. Гэхдээ хожигдол нь түүнд ашиг болдог. Яагаад би энэ өрөгт би хожигдсон вэ? Учир шалтгааныг хайсаар тоглогч өсч хөгжин мастер, уран бүтээлч болдог. Харин өөрийн үзэл бодлоо эргэн харж яагаад би хожигдов гэж өөрийн бодлоо хүндэлдэггүй бол тэр өрсөлдөх чадвараа алдаж уналтанд орно.
..... Өөрийн гэсэн бодол, тунгаан шүүлт нь шатрын боловсрол юм.  Шатрыг цээжлэх шаардлагагүй юм. Яагаад гэвэл энэ нь тийм ч чухал хүчин зүйл биш. Хүний тархи маш их аар саар зүйлд ашиглагддаг. Би л гэхэд 57 жил наслаад уншсан, сурсан зүйлсийнхээ 30 хувийг мартсан байна. 
Чи толгойдоо тоо, нэр, дүрс, үйл явдал, үр дүнг хадгалах хэрэггүй. Харин зөвхөн арга барилыг л хадгал. Арга барил бол пластик.(пластик -ямарч хэлбэрт ордог бодис) Ямар ч нөхцөл байдалд орсон арга барил чамайг авч гарах болно.
Хэрвээ та сайн шатарчин болъё гэвэл дараах зүйлсээс хол байх хэрэгтэй.
Хүнтэй тоглохгүй хуурай онол үзэх, Өөрөөсөө муу өрсөлдөгчтэй байнга тоглох, хүнд хүчир даалгаврыг биелүүлэхгүй байх,  Бусдын нүүдлийг сайн шинжилж судлахгүй дуурайх, алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байх, товчдоо хэлэхэд дээрх зүйлс нь шатарчин хүнийг зогсоож барьдаг эсвэл анархи болгодог.
                                                                                 Шатар сурах бичиг Эм. Ласкер
Х.Р.Кабапланка

Шатрын гарааг гараанаас үүсэх дунд үе, дунд үеэс үүсэх төгсгөлтэй холбож үзээгүй бол гарцаагүй хожигдох алдаа юм. Түүнчлэн дунд үеийн тоглолтоо сайжруулах гэж байгаа бол бас л төгсгөл үзэх шаардлагатай. Хэн нэгэн сайн шатарчин болъё гэвэл төгсгөл сайн тоглож сурах хэрэгтэй. Яагаад гэвэл төгсгөл нь гараа болон дунд үетэй шууд хамааралтай бөгөөд тэр 2 оос тусад нь үзэж болох цорын ганц хэсэг нь юм. 
                                                                                     Капабланкагийн сүүлчийн шатрын лекц
А.Алехин
Намай мастер болгосон 2 зүйл байдаг. Үнэнийг хайх аялал ба  шантрашгүй тэмцэл хоёр юм. Би бүр бага хүүхэд байхдаа л өөрийгөө шатарт авъяастай гэдгийг мэддэг байлаа. Тэр үеэс л би дотроо тэмцэлийг мэдэрч шатард дуртай болсон. Шатар миний дүрийг бүтээсэн. Шатар чамд зөвхөн обьектив зүйлс заадаг. Шатарт чи дутагдал ба алдаагаа хүлээн зөвшөөрч байж л  агуу мастер болно. Яг л амьдрал шиг
............. Шатар тоглох ур чадварын хэмжүүрүүд дотроос хамгийн онцлог чухал нөлөөтэй нь бол ухаан бодлоо төвлөрүүлэх, орчин ертөнцөөс тасрах юм.
Үргэлжлэл бий






No comments:

Post a Comment