Pages

Friday, May 27, 2011

Дэлхийн зуун шилдэг өргийн нэгээс

[Сусын олон улсын тэмцээн Тавил 3"]
[1967 Он]
[Цагаан Роберт Жеймс Фишер]
[хар Лхамсүрэн Мягмарсүрэн]
[Дүн "1-0"]
Фишер-Дэлхийн аварга
Лхамсүрэн Мягмарсүрэн-Монгол улсын 4 удаагийн аварга гавъяат тамирчин.
Энэхүү өрөг нь дэлхийн шилдэг зуун өргийн нэг юм. Хэдийгээр Л.Мягмарсүрэн хожигдсон өрөг авч монгол хүний өрөг дэлхийн шилдэг өрөгт оржээ. Шилдэг өрөгийг хоёр тоглогч зохион бүтээдэг.
1.e4 {Фишер 23 хүн тойргоор тоглох Сус-ын тэмцээнд 22 тоглохоос ердөө л 10-т нь тогложээ. Том халз тоглолтын өмнөх бэлтгэл байсан гэж мэргэжилтэнүүд үздэг.} e6 2.d3 d5 3.Nd2 Nf6 4.g3 c5 5.Bg2 Nc6 6.Ngf3
Be7 {Цагаанаас хуучин энэтхэг тоглох нь 1960-1970 оны үед моодонд орж байв. Гарааны санаа нь хар бэрсний жигүүрт цагаан ноёоны жигүүрт санаачлагатай тоглох. Төвсанаа мастер энэхүү хувилбарыг хар талаас мөн ч олон жил тоглосон доо.} 7.O-O O-O 8.e5 Nd7 9.Re1 b5 10.Nf1
b4 11.h4 a5 12.Bf4 a4

{Фишер энэ нүүдлийг хийх гэж би 30 минут бодсон гэжээ. Цагаан ноёны жигүүртэх давуу өссөөр байна. Ноён уруу довтлоход нэг нүүдэл ч алдмааргүй байдаг. Хэрвээ хар a3 гэж нүүх юм бол хар сайжирна. 13.a3 гэснээр цагаан нэг хэсэгтээ харын бэрсний жигүүрдэх хориж цаг хожих санаатай нүүдэл} 13.a3 bxa3 14.bxa3 Na5 15.Ne3 Ba6 16.Bh3 d4
{Цагаанд e4 буудлыг бэлэглсэн муу нүүдэл. Цаашид цагааны довтолгоо энэ буудлаар дамжиж идэвхжинэ.Хар төвийн e4 буудлыг өгөхгүйгээр бэрсний жигүүрт тоглолт хийж, шаардлагатай үед f6 гэж төвийг цохих гэсэн төлөвлөгөө тавиж болох байв.} 17.Nf1 Nb6 18.Ng5 Nd5
19.Bd2 Bxg5 20.Bxg5 Qd7 21.Qh5 Rfc8 22.Nd2 Nc3 23.Bf6 Qe8 24.Ne4 g6 25.Qg5
Nxe4 26.Rxe4 c4 27.h5 cxd3 28.Rh4 Ra7 29.Bg2 dxc2 30.Qh6 Qf8

Цагаан нүүнэ 3#
{30...Qc1+ 31. Rc1 Rc1+32. Kh2 +- Дэлхийн улс бүрийн шатрын сурах бичигт байдаг сургамжтай байрлал. Өнгөц харахад хар тал хожиж байгаа юм шиг харагдана. 31.Qxh7+ {31... Kh7 32. hg+ Kg8 33. Rh8# 31... Kh7 32. hg Kg6 33. Be4#}
1-0
Сус 1967 тэмцээний дүнгийн хүснэгт
Зураг дээр дарж үзнэ үү.

No comments:

Post a Comment