Pages

Monday, November 8, 2021

Шатрын бодлого яаж бодох вэ?

 Шатрын бодлого нь 3 төрөл байдаг. Эдгээр нь этюд (Судалбар), Тодорхой тооны нүүдэлд мадлах хүн зохиосон бодлого (Бодлого зохиомж) ба хоёр хүн тоглосон өргийн хэсгээс авсан байрлал байдаг. 

Шатрын бодлого бодох нь математикийн өгүүлбэртэй бодлоготой адилхан юм.

Бодлого бодох алхамууд.

1. Шатрын бодлого шатар дээр өрнө. Ингэхдээ:

- Аль тал нь юу илүү байна вэ?

- Шатар тоглолтын аль үед явж байна вэ?

- Байрлалыг үнэлнэ.

- Алдаагүй зөв өрөх. 

2.  Ямар ч шатрын бодлогод 3-5 сайн нүүдэл байна. Зөвхөн нэг сайн нүүдлийг тооцож олох.  (Дүрс хөдөлгөхгүй бодох. Шатрын жинхэнэ өрөг дээр дүрсээ хөдөлгөж болдоггүй.)

3. Хариуг бүх хувилбараар нягт нямбай дуустал нь бичих.

4. Бодлогын хариутай тулгах.

5. Зөв бол бодлогын санаа, ямар байрлалд ямар арга ашигласаныг сайн анхаарч ойлгож авах. Түүнчлэн бодлого дууссан давуу болсон эцсийн байрлалаас үргэлжлүүлж тоглох.

6. Буруу бол дахиж өөрөө бодох. Дахиад шалгах. (Энэ удаад 1 нүүдэл нь буруу гэдгийг мэдэж байгаа учраас бодлого арай хялбархан болно.)

7. Дахиад буруу бодсон бол хэд хоног уг бодлогыг мартах хүртлээ дахиж бодохгүй. Яагаад гэвэл 3-5 нүүдлийн 2 нүүдэл нь буруу гэдгийг мэдэж байгаа тул хариуг тааж олох магадлалтай.  Бодлогын байрлал болон нүүдлүүдийг мартсаны дараа дахин бодох.

8. Хэрвээ хэд хоногын дараа бодож чадахүй бол уг бодлого арай хүнд бодлого учраас арай хөнгөвтөр төстэй бодлого бодох хэрэгтэй. Гол нь санааг нь ойлгохгүй бол бодож чадахгүй. Олон хөнгөвтөр бодлогоос санаа авч хүнд бодлого боддог. Эсвэл маш сайн ойлгож хариуг үзэх хэрэгтэй. Дараа нь бодлогыг бүрэн мартсан үед дахин бодох.

Жишээ :

                                           Стейниц - Барделебен 1895 Гастингс 


                                                        Цагаан  эхлээд хожно.

Алхамууд

1. - Хар тал хүү илүү байна.

   -  Тоглолтын дунд үе байна. Цагаан тал довтолж байна.

   - Цагааны бэрс ба морь довтолгоонд өртсөн байна. 

   - Харын а8 тэрэг ажилгүй ба ноён аюултай байрлалд байна.

2.  Тооцоо хийх 4 нүүдэл нь : 1. Бd7+ , 1. Мh7 , 1. Трc8+ , 1. Тре7+ бусад нүүдлүүд ашиггүй.

 

3. 

1. Бd7+ Нd7 2. Мh7 Бод хүү тэнцүү төгсгөлд орох.


1. Мh7 Бg4 2. Мf6+ Нd8 3. Мg4 Цагаан тал 1 хүү илүү тэрэг морины төгсгөл болно. Үүссэн төгсгөл хүүний төгсгөл болвол цагаан хожно. Морины төгсгөл болвол цагаан хожно. Яагаад гэвэл ноёны жигүүрт 2 нүүргүй хүү гаргаж харын d5 хүүд тээг тавьснаар сөрөг тоглолтгүй болж хар хожигдоно. Тиймээс үүссэн төгсгөл цагаан хожих төгсгөл юм. Тэхдээ хожих байрлалыг хожих нь хэцүү байдаг. Техник шаардлагатай.

 

1. Трc8+ Трc8 2. Мh7 Бg4 3. Мf6+ Нf7 4. Мg4 Трс2 Цагаан хүү илүү түрүүний байрлалтай төстэй боловч хар талын тэрэг идэвхтэй байрлал 2 шугамд авсан учраас тэнцэх магадлалтай. Цагаан давуу төгсгөл

 

1. Трe7+ Бе7 2.  Трc8+ Трс8 3. Бc8+ Бd8 цагаан бод илүү хожих төгсгөл.

1. Трe7+ Нe7 2. Трe1+ Нd6 3. Бb4+ Нс7 4. Мe6+ Нb8 5. Бf4+ Трc7 6. Мс7 Цагаан бод илүү.

1. Трe7+ Нe7 2. Трe1+ Нf8 3. Бd7 Цагаан бэрс илүү.

1. Трe7+ Нe7 2. Трe1+ Нd6 3. Бb4+ Нс6 4.Трc1+#

1. Трe7+ Нe7 2. Трe1+ Нd8 3. Мe6+ Не7 4. Мс5+ Цагаан бэрс илүү.

 1. Трe7+ Нf8! 2. Трf7+ Нg8 3. Трg7+ Нh8 4. Трh7+ Нg8 5. Трg7+ Нh8 6. Бh4+ Нg7 7. Бh7 Нf8 8. Бh8+ Нe7 9. Бg7+ Нe8 10. Бg8+ Нe7 11. Бf7+ Нd8 12. Бf8+ Бe8 13. Мf7+ Нd7 14. Бd6#

1. Трe7+ Нf8! 2. Трf7+ Нg8 3. Трg7+ Бg7 4. Трc8+  Трc8 5. Бc8+ Бод илүү.

Тэгэхээр уг бодлого 2 хариутай. 1. Мh7 хүү илүү хожлын төгсгөл ба 1. Тре7+ завсаргүй шалсаар 14 дэх нүүдэлд мад хийх.

4. Хариу зөв байна.

5.  Харын а8 тэрэг ажилгүй ба ноён аюултай байрлалд байна.  Энэ үед 1.Трe7+ шалж эхлэн завсаргүй шалсаар мад хийв. Бодлогын гол санаа нь хар тал цагааны тэргийг бэрсээр идвэл бод дутуу болох ба ноёноор идвэл бэрсээ шалаатай алдах учраас идэж чадахгүй байсанд оршино. 

    1. Мh7 гээд хүү илүү хожлын төгсгөлд ороод үргэлжлүүлж тоглох. 

                  

                 Үргэлжлүүлж тоглох байрлал. Хар тал нүүнэ. (Хугацаа 15-25 мин)
                                                 




No comments:

Post a Comment