Pages

Sunday, November 14, 2021

Пионер буюу хүүхдийн мад

 Пионер буюу хүүхдийн мад

 Пионер буюу хүүхдийн мад нь бэрсээ эхэлж гарган цаг хугацаа алддаг ашиггүй эхлэл юм. Гэхдээ анхлан суралцагч бүр пионер буюу хүүхдийн мад ашиглаж бас хамгаалж сурах хэрэгтэй. Хүүхдийн мад нь тоглолтыг хурдан дуусгах хожих боломж олгодог тул анх сурч буй хүнд урам өгдөг.


Хүүхдийн мад ба хамгаалах арга

-       Хүүхдийн мад

-       Хувилбар

-       Хамгаалах арга

Хүүхдийн мад

1.    E4     E5

2.    БH5

  


Хар талын 3 хүү үрүү довтолж байна. E5 хүү хамгаалалтгүй, F7 H7 Хүү хамгаалалттай.

 


МС6 Хар тал E5 хүүг мориор хамгаалав.

 


3.    ТC4  Цагаан тал цагаан хөлийн тэмээг хөллүүлж F7 буудал уруу довтолов.

   


МF6 Хар тал мад хийх заналыг харалгүй мориор бэрс үрүү довтолов.



4.    БF7 # Цагаан тал тэмээний хамгаалалт дээр бэрсээр шалж шаг мад хийв.

 

Хүүхдийн мад хувилбар

 

1.    E4 E5

2.    БH5 


             2.   ... G6


3.    БE5+ Цагаан тал ацан шалаа хийв. ТE7 Хар тал шалаанаас тэмээгээр хааж хамгаалав.



4.    БH8 Цагаан тал тэрэг сул идсэнээр 5 хүү илүү болов.

 

Хүүхдийн мад хамгаалах арга

 

1.    E4 E5

2.    БH5 МC6



3.    ТC4 G6 Хар тал цагаан бэрсийн ташуу шугамыг хааж хүүгээрээ бэрс үрүү довтлов.

4.    БF3 Цагаан тал бэрсээ ухрааж дахин 1 нүүдлийн мад өрөв.


МF6 Хар тал морио хөллүүлж мадаа хамгаалав.

 


5.    МE2 ТG7

6.    0-0    

6...0-0 Хүүхдийн маданд хар тал орсонгүй.


Monday, November 8, 2021

Шатрын бодлого яаж бодох вэ?

 Шатрын бодлого нь 3 төрөл байдаг. Эдгээр нь этюд (Судалбар), Тодорхой тооны нүүдэлд мадлах хүн зохиосон бодлого (Бодлого зохиомж) ба хоёр хүн тоглосон өргийн хэсгээс авсан байрлал байдаг. 

Шатрын бодлого бодох нь математикийн өгүүлбэртэй бодлоготой адилхан юм.

Бодлого бодох алхамууд.

1. Шатрын бодлого шатар дээр өрнө. Ингэхдээ:

- Аль тал нь юу илүү байна вэ?

- Шатар тоглолтын аль үед явж байна вэ?

- Байрлалыг үнэлнэ.

- Алдаагүй зөв өрөх. 

2.  Ямар ч шатрын бодлогод 3-5 сайн нүүдэл байна. Зөвхөн нэг сайн нүүдлийг тооцож олох.  (Дүрс хөдөлгөхгүй бодох. Шатрын жинхэнэ өрөг дээр дүрсээ хөдөлгөж болдоггүй.)

3. Хариуг бүх хувилбараар нягт нямбай дуустал нь бичих.

4. Бодлогын хариутай тулгах.

5. Зөв бол бодлогын санаа, ямар байрлалд ямар арга ашигласаныг сайн анхаарч ойлгож авах. Түүнчлэн бодлого дууссан давуу болсон эцсийн байрлалаас үргэлжлүүлж тоглох.

6. Буруу бол дахиж өөрөө бодох. Дахиад шалгах. (Энэ удаад 1 нүүдэл нь буруу гэдгийг мэдэж байгаа учраас бодлого арай хялбархан болно.)

7. Дахиад буруу бодсон бол хэд хоног уг бодлогыг мартах хүртлээ дахиж бодохгүй. Яагаад гэвэл 3-5 нүүдлийн 2 нүүдэл нь буруу гэдгийг мэдэж байгаа тул хариуг тааж олох магадлалтай.  Бодлогын байрлал болон нүүдлүүдийг мартсаны дараа дахин бодох.

8. Хэрвээ хэд хоногын дараа бодож чадахүй бол уг бодлого арай хүнд бодлого учраас арай хөнгөвтөр төстэй бодлого бодох хэрэгтэй. Гол нь санааг нь ойлгохгүй бол бодож чадахгүй. Олон хөнгөвтөр бодлогоос санаа авч хүнд бодлого боддог. Эсвэл маш сайн ойлгож хариуг үзэх хэрэгтэй. Дараа нь бодлогыг бүрэн мартсан үед дахин бодох.

Жишээ :

                                           Стейниц - Барделебен 1895 Гастингс 


                                                        Цагаан  эхлээд хожно.

Алхамууд

1. - Хар тал хүү илүү байна.

   -  Тоглолтын дунд үе байна. Цагаан тал довтолж байна.

   - Цагааны бэрс ба морь довтолгоонд өртсөн байна. 

   - Харын а8 тэрэг ажилгүй ба ноён аюултай байрлалд байна.

2.  Тооцоо хийх 4 нүүдэл нь : 1. Бd7+ , 1. Мh7 , 1. Трc8+ , 1. Тре7+ бусад нүүдлүүд ашиггүй.

 

3. 

1. Бd7+ Нd7 2. Мh7 Бод хүү тэнцүү төгсгөлд орох.


1. Мh7 Бg4 2. Мf6+ Нd8 3. Мg4 Цагаан тал 1 хүү илүү тэрэг морины төгсгөл болно. Үүссэн төгсгөл хүүний төгсгөл болвол цагаан хожно. Морины төгсгөл болвол цагаан хожно. Яагаад гэвэл ноёны жигүүрт 2 нүүргүй хүү гаргаж харын d5 хүүд тээг тавьснаар сөрөг тоглолтгүй болж хар хожигдоно. Тиймээс үүссэн төгсгөл цагаан хожих төгсгөл юм. Тэхдээ хожих байрлалыг хожих нь хэцүү байдаг. Техник шаардлагатай.

 

1. Трc8+ Трc8 2. Мh7 Бg4 3. Мf6+ Нf7 4. Мg4 Трс2 Цагаан хүү илүү түрүүний байрлалтай төстэй боловч хар талын тэрэг идэвхтэй байрлал 2 шугамд авсан учраас тэнцэх магадлалтай. Цагаан давуу төгсгөл

 

1. Трe7+ Бе7 2.  Трc8+ Трс8 3. Бc8+ Бd8 цагаан бод илүү хожих төгсгөл.

1. Трe7+ Нe7 2. Трe1+ Нd6 3. Бb4+ Нс7 4. Мe6+ Нb8 5. Бf4+ Трc7 6. Мс7 Цагаан бод илүү.

1. Трe7+ Нe7 2. Трe1+ Нf8 3. Бd7 Цагаан бэрс илүү.

1. Трe7+ Нe7 2. Трe1+ Нd6 3. Бb4+ Нс6 4.Трc1+#

1. Трe7+ Нe7 2. Трe1+ Нd8 3. Мe6+ Не7 4. Мс5+ Цагаан бэрс илүү.

 1. Трe7+ Нf8! 2. Трf7+ Нg8 3. Трg7+ Нh8 4. Трh7+ Нg8 5. Трg7+ Нh8 6. Бh4+ Нg7 7. Бh7 Нf8 8. Бh8+ Нe7 9. Бg7+ Нe8 10. Бg8+ Нe7 11. Бf7+ Нd8 12. Бf8+ Бe8 13. Мf7+ Нd7 14. Бd6#

1. Трe7+ Нf8! 2. Трf7+ Нg8 3. Трg7+ Бg7 4. Трc8+  Трc8 5. Бc8+ Бод илүү.

Тэгэхээр уг бодлого 2 хариутай. 1. Мh7 хүү илүү хожлын төгсгөл ба 1. Тре7+ завсаргүй шалсаар 14 дэх нүүдэлд мад хийх.

4. Хариу зөв байна.

5.  Харын а8 тэрэг ажилгүй ба ноён аюултай байрлалд байна.  Энэ үед 1.Трe7+ шалж эхлэн завсаргүй шалсаар мад хийв. Бодлогын гол санаа нь хар тал цагааны тэргийг бэрсээр идвэл бод дутуу болох ба ноёноор идвэл бэрсээ шалаатай алдах учраас идэж чадахгүй байсанд оршино. 

    1. Мh7 гээд хүү илүү хожлын төгсгөлд ороод үргэлжлүүлж тоглох. 

                  

                 Үргэлжлүүлж тоглох байрлал. Хар тал нүүнэ. (Хугацаа 15-25 мин)
                                                 




Tuesday, October 26, 2021

Шатрын чансаа буюу рейтинг гэж юу вэ?

 Шатрын чансаа гэдэг нь шатрын тоглогч бусад өрсөлдөгчтэйгээ хэрхэн тоглосныг тоогоор бодож харуулахыг хэлнэ. Өндөр чансаатай өрсөлдөгчийг хожсоноор чансаанаас авч өөртөө нэмдэг. Шатрын чансааг зөвхөн урт хугацаатай шатрын тэмцээнд олгодог.

0-1300 Шатарт анхлан суралцагч.

- Шатар бүрэн тоглож сурсан.

-  Бод хүү сул өгдөг.

- 1 ба 2 нүүдлийн бодлого боддог.

Гол зорилго бол шатарт дур сонирхолтой болгох. Анхан шатны хүмүүс практик тоглолт маш их шаардлагатай. 

Зөвлөгөө

- Нэг өдөр 7 цаг шатар тоглосноос 7 өдөр 1 цаг тоглосон нь дээр.

- Шатрын сурах бичиг үзэх

- Хялбар 1 ба 2 нүүдлийн бодлогууд бодох

- Бүх өрөгт хожигдохооргүй бол тэмцээнд орох.

 

1300-1700 Шатар сонирхогч

- Хүчтэй тэмцээний тоглогч

- Бараг бүх хүн энэ түвшинд хүрэх боломжтой

- Бод хүү сул өгөхгүй ч тактикийн алдаа гаргадаг.

- Анхлан суралцагчтай харьцуулахад гараа болон дунд үеийн мэдлэгтэй.

Гол зорилго бол Урт цагаар шатар тоглох, анхаарлаа төвлөрүүлэх, тэвчээртэй болох.

 Зөвлөгөө

- Тактикийн хээг таньдаг болох

- Комбинаци гэж юу вэ?

- Хялбар төгсгөл

- Хялбар гараа

-  Шатрын цаг, цагтай харьцаж сурах

- Өөрийн өрөгт дүн шинжилгээ хийх

- Шатрын тэмцээнд оролцох

1700-2100 Байгууллагын тэмцэээний аварга ба  дэд мастер

- Дундаж тэмцээнд оролцогчоос дээгүүр түвшиний хүмүүс

-  Өөрийн гэсэн арга барилтай

- Тактикийн алдаа гаргаж бод хүүгээ бараг сул өгдөггүй.

- Анхаарал маш сайн төвлөрдөг.

- Заримдаа маш сайн тоглодог.

Гол зорилго бол өөрийн гэсэн тоглолтын арга барилтай болох. Өөрийн хэлбэл өөрийн гэсэн мэхтэй болох. 

Зөвлөгөө
 - Өрсөлдөгч нар хялбар алдаа гаргаж хожигдох тоо буурна. Өрсөлдөгчийн алдаан дээр бус санааачлага /барьц/ авч өөрөө мэх хийж давдаг болох үе. Шатрын хөлөг дээр тухайн хүний зан ааш, араншин илэрч гардаг. Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй. Тоглогч бүр өөрийн дархан мэх, өөрийн гэсэн аргатай байдаг. Өөрийн давуу талаа ол. Давуу талаа хөгжүүл.

- Өөрийн давуу талаа мэргэжлийн төвшинд хүргэх

- 2000 орчим чансаатай хүмүүстэй халз тоглолт хийх. 1 хүнтэй 20 ба түүнээс дээш тоглох

- Өөрийн өрөгт дүн шинжилгээ хийх

- Мэргэжлийн хүнээр өөрийн өргүүдэд дүн шинжилгээ хийлгэх

-  Дэлхийн сонгодогуудыг үзэх, дууриах. Шүтээнтэй болох.

- Компьютер ба интернет шатартай зөв харьцах.

- Шатрын тэмцээнд оролцох


2100-дээш Мэргэжлийн шатар

Гол зорилго бол Шатрын ерөнхий мэдлэгээ сайжруулах. 

Зөвлөгөө

- Урт хугацааны ба богино хугацааны төлөвлөгөөтэй болох



Tuesday, October 19, 2021

Дунд сургуулийн 1-6 ангийн шатрын хичээлийн хөтөлбөр

 

Дунд сургуулийн бага ангийн шатрын хичээлийн хөтөлбөр

1.       Зорилго

Шатрын хичээлээр хүүхдийн оюун ухааныг задлан ЕБС-ийн хичээлийн дундаж дүнг ахиулах.

Шатрын хичээлийг судласнаар сурагч дараах ур чадваруудыг төлөвшүүлнэ.

-          Биеэ зөв авч явах, өрсөлдөгчөө хүндлэх

-          Анхаарал төвлөрөх чадвар

-          Төсөөлөн бодох чадвар

-          Шийдвэр гаргах чадвар

-          Логик сэтгэлгээ

-          Ой тогтоолт

-          Ачаалал даах чадвар

-          Уран сэтгэмж, урлагын мэдрэмж

-          Тооцоолон бодох

-          Шатар тоглох ур чадвар /Сонирхогчийн төвшинд. Үзсэн жил, долоо хоногт хэдэн цаг орсон зэргээс хамаарна./

2.       Сургалтын хэрэглэгдэхүүн

-          Ханын шатар /Ханын том зурагт байж болно/

-          Шатар

-          Гэрийн даалгавар, шалгалт авах цахим холбоос

-          Ном сурах бичиг

-          Шатрын видео хичээл

-          Шатрын цаг

3.      Анги бүрдүүлэлт

4.       Хичээлийн цаг

Шатрын хичээлийг 40 минутаар орох боломжгүй. Шатрын хичээл үед  хийгдэх тоглолт 15-30 минут болдог. Анги өгсөх тусам тоглолт чанаржиж тоглолтын хугацаа удааширдаг.

Хэрвээ ангид нь очиж хичээл заах бол шатраа өрөх, хичээлд бэлдэх хугацаа 5-10 минут болдог.

Шатрын тохижуулсан ангид хичээл орох бол хугацаа хэмнэдэг.

40 минутаар 2 цаг  долоо хоногт 1 удаа хичээл орвол оновчтой. Мөн түүнчлэн Интернетээр нэмэлт видео, даалгавар түлхүү ашиглах  ёстой.

5.       85 минут хичээлийн агуулга

-          5 мин мэндлэх бүртгэх

-          20 мин бодлого бодох /багш энэ үед давхар даалгавар шалгана/

-          10 мин даалгавар шалгах

-          15 мин давтлага эсвэл шинэ хичээл орох

-          5 мин завсарлагаа

-          25 мин хичээлийн дагуу тоглох тоглох эсвэл чөлөөт тоглолт хийх

-          5 мин даалгавар өгөх.

1-р ангийн хичээлийн хөтөлбөр

Хичээлийн зорилго: Шатар тоглож сургах, шатар тоглох дур сонирхол татах. Үүнд: Нүүдэл сургах, Шалаа ба Шаг мад сургах

Нийт хичээлийн хугацаа 31 долоо хоног гэж тооцов.

1.       Танилцуулга, Шатрын дүрсийн нэр, үг хэллэг, Хялбар хөлөгт тоглоом, Шатар өрөх

2.       Морины нүүдэл, Шатрын буудал, Мориор идэх

3.       Хүүний нүүдэл, хүүгээр идэх, Хүү бэрс гарах

4.       Морь ба хүүтэй тоглолт

5.       Тэмээний нүүдэл

6.       Тэрэгний нүүдэл

7.       Ноёны нүүдэл

8.       Нүүдэл давтах

9.       Нүүдэл давтах

10.   Нүүдэл давтах

11.   Нүүдэл давтах

12.   Нүүдэл давтах

13.   Шалаа гэж юу вэ?

14.   Шалаа мөн үү? Шалааны нэрс

15.   Шалаанаас хамгаалах 3 арга

16.   Шаг мад гэж юу вэ?

17.   Шаг мад мөн үү?

18.   1 нүүдлийн мад

19.   1 нүүдлийн мад

20.   1 нүүдлийн мад

21.   Өвөрмөц 3 нүүдэл

22.   Сэлгээ хийж болохгүй тохиолдолууд

23.   Шатарт өргийг яаж эхлэх вэ?

24.   Чөлөөт тоглолт

25.   Чөлөөт тоглолт

26.   Чөлөөт тоглолт

27.   Чөлөөт тоглолт

28.   1 нүүдлийн мад

29.   1 нүүдлийн мад

30.   1 нүүдлийн мад

31.    Чөлөөт тоглолт

2-р ангийн хичээлийн хөтөлбөр

Хичээлийн зорилго: Аль болох сурагч бүрээр өөрөөр нь даалгаваруудыг хийлгэх ба Шатартай холбоотой зүйлсэд дасал дадал болгох  . Үүнд : Шатрын бичлэг, Дүрсүүдээр хийх хялбар мад, Дүрснүүдийн үнэ цэнэ хичээлүүдийг сурах. Нийт хичээлийн хугацаа 31 долоо хоног гэж тооцов.

 

1.       Чөлөөт тоглолт, нүүдэл давтах

2.       Өвөрмөц 3 нүүдэл, чөлөөт тоглолт

3.       1 нүүдлийн мад давтах

4.       Гараа яаж эхлэх вэ?

5.       Шатрын хөлгийн үсэг тоо

6.       Шатрын бичлэг

7.       Хүүхдийн мад I

8.       Хүүхдийн мад II

9.       Хүүхдийн мад давтах

10.   Тоглолт ба 1 нүүдлийн мад

11.   Тоглолт ба 1 нүүдлийн мад

12.   Тоглолт ба 1 нүүдлийн мад

13.   Шатрын дүрснүүдийн үнэ цэнэ

14.   Тоо бодох жиших

15.   1 бэрсээр мадлах

16.   1 бэрсээр мадлах давтах

17.   1 бэрсээр мадлах давтах

18.   2 тэргээр хайч мад хийх

19.   2 тэргээр хайч мад давтах

20.   2 тэргээр хайч мад давтах

21.   2 хүүтэй үед хүүгээр бэрс гаргаж мадлах

22.   Чөлөөт тоглолт

23.   Ангийн аварга тэмцээн

24.   Ангийн аварга тэмцээн

25.   Шалгалт: Хүүхдийн мад, Дүрснүүдийн үнэ цэнэ, 1 нүүдлийн мад

26.   Шалгалт давтах

27.   Хүнд 1 нүүдлийн мад

28.   Хүнд 1 нүүдлийн мад

29.   Хүнд 1 нүүдлийн мад

30.   Хүүхдийн мад давтах

31.   Шатрын дүрснүүдийн үнэ цэнэ давтах

 

3-р ангийн хичээлийн хөтөлбөр

Хичээлийн зорилго: 2-р ангийн хичээлийг давтах, Гарааны дүрэм, Итали гараа, Хялбар төгсгөл үзэх

Нийт хичээлийн хугацаа 31 долоо хоног гэж тооцов.

 

1.       1 бэрс, 2 тэрэгний мад давтах

2.       1 нүүдлийн мад

3.       Дүрсний үнэ цэнэ

4.       Хүүхдийн мад давтах

5.       Сул идэх, Ашигтай солилцоо, Ашиггүй солилцоо

6.       Тоглолт

7.       Сул идэх

8.       Ашигтай солилцоо

9.       Тоглолт

10.   Ашиггүй солилцоо

11.   Шалгалт: Ашигтай ба ашиггүй солилцоо сул идэх

12.   1 нүүдлийн мад

13.   1 нүүдлийн мад

14.   1 нүүдлийн мад

15.   1 тэргээр мадлах

16.   2 тэмээгээр мадлах /Хүнд төрлийн хичээл заавал сурах шаардлагагүй/

17.   1 тэрэг, 2 тэмээ давтах

18.   Гарааны 3 дүрэм

19.   Түргэн хөллөгөө

20.   Төвийг эзлэх

21.   Сэлгээ хийх

22.   Итали гараа I

23.   Итали гараа II

24.   Итали гараа III

25.   1 хүү 1 ноён төгсгөл

26.   1 хүү 1 ноён төгсгөл

27.   1 хүү 1 бод төгсгөл бэрс гарах

28.   Итали гараа давтах

29.   Итали гарааны тоглолт

30.   Итали гарааны тоглолт

31.   Итали гарааны тоглолт

4-р ангийн хичээлийн хөтөлбөр

Зорилго: 2 нүүдлийн бодлого бодох, Тактикийн үндэс, Хар талаас хоёр морины хамгаалалт сурах

Нийт хичээлийн хугацаа 31 долоо хоног гэж тооцов.

 

1.       Ноёнг мадлах аргууд

2.       1 нүүдлийн мад

3.       Итали гараа

4.       Сул идэх, Ашигтай ашиггүй солилцоо

5.       2 нүүдлийн мад

6.       2 нүүдлийн мад

7.       2 нүүдлийн мад

8.       2 нүүдлийн мад

9.       Тактикийн үндэс

10.   Ац, давхар цохилт, Ацан шалаа

11.   Дараас, нээнтэг

12.   Нээж шалах, давхар шалаа

13.   Хөндий мад

14.   Битүү мад

15.   Босоо, хэвтээ, ташуу шугамд хөндий шалах

16.   Тактикийн үндэс давтах

17.   Тактикийн үндэс давтах

18.   Тактикийн үндэс давтах

19.   Тактикийн үндэс давтах

20.   Холимог бодлого

21.   Холимог бодлого

22.   Шалгалт авах /Тактикийн 2 нүүдлийн холимог бодлого/

23.   1000 жилийн өмнө зохиогдсон бодлогууд

24.   Уран бэрийн мад

25.   Хоёр морины хамгаалалт I

26.   Хоёр морины хамгаалалт II

27.   Хоёр морины хамгаалалт III

28.   Хоёр морины хамгаалалтын тоглолт

29.   Хоёр морины хамгаалалтын тоглолт

30.   Хоёр морины хамгаалалтын тоглолт

31.   Даалгавар өгөх

 

5-р ангийн хичээлийн хөтөлбөр

Зорилго: Шатар тоглох ур чадварыг сайжруулах. Үүнд: 3 нүүдлийн мад, төгсгөлийн 3 дүрэм, дэлхийн сонгодог өргүүд, мадны тор

 

1.       Холимог бодлогууд 2 нүүдлийн

2.       Хоёр морины хамгаалалт

3.       Холимог бодлого

4.       Шууд хийгдэх 3 нүүдэл

5.       Хүнд 2 нүүдлийн бодлого

6.       Хүнд 2 нүүдлийн бодлого бодох аргачлал

7.       3 нүүдлийн мад

8.       3 нүүдлийн мад

9.       3 нүүдлийн мад

10.   Шатрын стратеги ба тактик гэж юу вэ?

11.   Ноён уруу дайрч хялбар мадлах арга

12.   Ноён уруу дайрч хялбар мадлах арга

13.   Ноён уруу дайрч хялбар мадлах арга

14.   Мадны тор

15.   Мадны тор

16.   Дэлхийн шилдэг өрөг. /Итали гараа/

17.   Дэлхийн шилдэг өрөг. /Итали гараа/

18.   Дэлхийн шилдэг өрөг. /Итали гараа/

19.   Төгсгөл гэж юу вэ?

20.   Төгсгөлийн 3 халим

21.   Халим  I

22.   Халим II

23.   Халим III

24.   Хялбар тэрэгний төгсгөл

25.   Хялбар тэрэгний төгсгөл

26.   Хялбар хүүний төгсгөл

27.   Хялбар хүүний төгсгөл

28.   Төгсгөлийн байрлал үргэлжлүүлж тоглох

29.   Төгсгөлийн байрлал үргэлжлүүлж тоглох

30.   Этюд гэж юу вэ?

31.   Этюд

6

            6-р ангийн хичээлийн хөтөлбөр

Зорилго: Шатрын ур чадварыг сайжруулах зорилготой. Үүнд: Комбинаци, Ноёны байдал ба мад хийх аргууд, Шатрын түүх

Нийт хичээлийн хугацаа 31 долоо хоног гэж тооцов.

 

1.       Төгсгөл гэж юу вэ?

2.       Холимог бодлого

3.       Мадны тор

4.       Шатрын стратеги тактик

5.       Комбинаци гэж юу вэ?

6.       Комбинаци

7.       Комбинаци

8.       Комбинаци

9.       Комбинаци

10.   Ноёны байдал ба мад хийх

11.   Ноёны байдал ба мад хийх

12.   Ноёны байдал ба мад хийх

13.   Ноёны байдал ба мад хийх

14.   Ноёны байдал ба мад хийх

15.   Ноёны байдал ба мад хийх

16.   Шалгалт : Комбинаци ба мад хийх

17.   Шатрын түүх: Дэлхийн шатрын аварга Магнус Карлсен

18.   Шатрын түүх: Дэлхийн аварга Юдит Полгар

19.   Шатрын тэмцээний тухай

20.   Дэлхийн шатрын түүх I

21.   II

22.   III

23.   Шатрын түүх: Дэлхийн шатрын аварга Роберт Жеймс Фишер

24.   Шатар 960

25.   Дэлхийн сонгодог өрөг

26.   Дэлхийн сонгодог өрөг

27.   Дэлхийн сонгодог өрөг

28.   Чөлөөт тоглолт

29.   Чөлөөт тоглолт

30.   Шатар тоглоход хэрэгтэй зөвлөгөө

Чөлөөт тоглолт