Pages

Friday, November 9, 2012

Liu Shilan ярилцлага



www.fide.com oos orchuulav.
2011 09 23

1982 онд эмэгтэйчүүдийн их мастер цолыг авсан Хятадын их мастер Liu Shilan 1962 оны 1 сарын 24-нд төржээ. Дэлхийн шатрын холбооноос Хятад улсаас их мастер цолыг авсан анхны эмэгтэй их мастер юм. Тэрвээр 9 удаа Хятад улсын аварга болж байсан. 1982 онд Liu дэлхийн шатрын аваргын зонын тэмцээнд 14-өөс 9 оноотой 3 дугаар байрт орж байсан ба 4-ны нэг финалд Nana Ioseliani-д хожигдож байжээ. Хятад улсын нэрийн өмнөөс дэлхийн шатрын олимпиадад 1980-1988 онуудад 5 удаа тоглож байсан ба нийт 68 тоглосон (+25, =27, -16). 1986 оны Дубайд болсон олимпиадад ширээндээ Rating Performance нь 2-т бичигдэх амжилт үзүүлж хүрэл медаль хүртэж байв. Түүний хамгийн өндөр рейтинг нь 1990 онд 2260 байжээ.


Anastasiya Karlovich:
Та 9 удаа хятадын аварга болсон ба candidate matches-д оролцож байсан. Өнөөдөр бид ShenzhenGrand Prix-ийн 2 дахь шатыг үзэж байна. Та гучин жилийн өмнөх Хятадын ба дэлхийн шатрыг орчин үеийнхтэй нь харьцуулбал?
Liu Shilan: 30 жилийн өмнөх эмэгтэй шатарчдын төвшин тасралтгүй сайжирсаар орчин үеийн төвшинд хүрсэн. Хятадад шатар илүү анхаарал дэмжлэгтэй байна. Xu Jun дэлхийн аварга болсоноор нөхцөл байдал өөрчлөгдсөн. Орчин үед хятадын эмэгтэй тамирчин дэлхийн аваргын төлөө тоглоход арай хялбар болсон. Би бол Хятадын анхны олон улсад шатраар танигдсан хүн. Тухайн үед шатрын хөгжлийн хувьд хятад улс бусад улсаас доогуур бид мэдлэг дутуу байсан болохоор тоглоход хэцүү байдаг байв. Бидэнд зохион байгуулалт байхгүй байсан. Засгийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлдэггүй байлаа. Яагаад гэвэл бүгд адилхан амжилт үзүүлэхгүй муу тамирчид. Өнөөдөр хятадын шатар нүүр царайг өөрчлөгдсөн. Охидууд хоорондоо тоглохоос гадна хүчтэй эрэгтэй тамирчидтай тоглох боломжтой болсон. Намай тоглодог байхад би ихэвчлэн эмэгтэйчүүдийн тэмцээнд орж надтай өрсөлдөх өрсөлдөгч ховорхон эрэгтэйчүүдийн тэмцээнд ордог байв. Хэдийгээр тийм ч гэсэн би 1980 онд эрэгтэйчүүдийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнд орж түрүүлж байлаа.

Anastasiya Karlovich:
1980 оны аваргыг засгийн газар шагнал урамшуулал олгосон уу?
Liu Shilan: Анх 19 настай байхдаа Хятадын эмэгтэй улсын аваргад түрүүлж од болж байсан. Үүнээс цааш олон олон улсын тэмцээнүүдэд амжилттай тоглож байлаа. Хорин настайдаа БНХАУ улсын ардын хурлын депатут болж 1989 он хүртэл энэ байрандаа байсан.
Anastasiya Karlovich: Таныг ид тоглож байх үед олон улсын тэмцээнд орох зөвшөөрөл авах хэцүү байсан уу?
Liu Shilan: Гадаад уруу тэмцээнд явахад бага зэргийн асуудал байсан л даа гэхдээ би орсон тэмцээнүүддээ сайн үзүүлэлт үзүүлдэг байсан болохоор гадаад уруу явж тоглох боломжтой байсан. Би хэдхэн олимпиадад оролцсон ч гэсэн 1986 онд Дубайд ширээндээ хүрэл медаль авч байлаа. Орчин үед шатарчин хүн хаашаа ч явж болдог болсон.

Anastasiya Karlovich: Та шатарын тэмцээнд орохгүй зодог тайлсаныхаа дараа дунд сургуульд шатар заах төсөлд ажилласан гэсэн. Та энэ ажлаа яаж эхлэсэн бас ямар үр дүнд хүрсэн вэ?
Liu Shilan:
1992 онд би Шенженьд нүүж очсон ба тэнд шатар тоглох дуртай гурван л хүүхэд л байлаа. Хүмүүс шатрын тухай мэдэхгүй байсан учир би сургууль ба цэцэрлэг болгоны захиралуудтай биечлэн уулзаж шатрыг хичээлийн хөтөлбөрт оруулах талаар ярилцаж байсан. Тэр үед би Шенжень-ний депатут байсан болохоор ажил хэргээ явуулахад арай дөхөм байв. Тэд надад итгэсэн болохоор одоо 163 сургуульд шатрын хичээл ордог.

Хятадын бүх сургуулиуд улсын өмч, тиймээс сургуулийн хөтөлбөр нь Хятадын ардын их хурлаар батлагддаг байв. Сургалтын хөтөлбөр нь үндсэн ба нэмэлт хичээлүүдтэй байсан ба анхандаа бид шатрыг нэмэлт хичээл болгож ашиглаж болох тухай боловсрол ба спортын яамны захирамжаар ажиллаж байв. Бүх сургуулийн захиралуудад дээрх захирамжийг үзүүлж танилцуулж байлаа. Анхандаа бид 2 сургуульд дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Kirsan Ilyumzhinov-тай хамт зочилсон.
2 дугаар дунд сургууль бол Шенжен-ний хамгийн сайн сургууль байсан ба тус сургуульд орохын тулд маш сайн дүнтэй байх ёстой. Тус сургуулийн захирал шатрыг маш их хүндэлдэг ба тэрбээр шатар тоглох нь бусад ерөнхий боловсролд эерэг нөлөөтэй гэдэгт итгэдэг мөн сайн шатар тоглодог сурагчийг сургуульдаа шалгалтгүй элсүүлдэг байсан.
Тэрвээр дээрх шатарчин хүүхдүүд сургуулиа төгсөөд их сургуульд онц суралцсан эерэг үр дүнг баяртайгаар сонсдог байсан болохоор шатрыг хичээлийг сургуульдаа 15 жил тасралтгүй дэмжиж байв.
Бид мөн эцэг эхчүүд ба багш нарт шатрын хичээл зааж байсан болохоор тэд хүүхдүүддээ гэрт нь болон сургууль дээр нь шатар сурахад нь туслаж байв. Энд бид маш олон найзууд ба дэмжлэг үзүүлдэг хүмүүстэй. Тэд зүгээр л бидэнд үнэгүй туслаж байлаа. Хэрвээ Оросын Самара мужид байдаг манай төлөөлөгч хоёр хотын хооронд арга хэмжээнүүд зохиож байгаагүй бол сайн үр дүнд хүрэх боломжгүй байлаа. Бид мөн Хятадын шатрын холбооноос хүчтэй дэмжлэг авч байсан. Би азтай хүн. Яагаад гэвэл маш олон найзтай. Одоогийн Дэлхийн аварга  Hou Yifan, өмнөх бүх дэлхийн аварга болж байсан хүмүүс Шенженьд ирж хүүхдүүдтэй зэрэг тоглолт хийж байсан. 15 жилийн өмнө би Shi Bao Супермаркетаас /Хонг Конгийн компани/ маш чухал дэмжлэг авч байсан. Бид тэмцээн зохиож супермаркетаас тусгай шагнал болох зурагт, хөргөгч, богино долгионы зуух /печь/, компьютерыг өгч байв. Надад итгэ 15 жилийн өмнө зурагт, хөргөгчөөр шагнуулна гэдэг нь одоогийнхоор бол байраар шагнуулсантай адилхан байсан. Маш олон эцэг эхчүүд хүүхдүүдээ шатрын хичээлд суулгаж эхэлсэн ба 15 жилийн өмнөөс Шенженьд шатар моодонд орж эхэлсэн.


Anastasiya Karlovich: Танай охин чинь тэр үеийн тэмцээнүүдэд орж байв уу?

Liu Shilan:Тиймээ, манай охин  зурагт ба хөргөгч хождог байсан ба тэр Шенжень-ний аварга болж маш олон зурагт хожсон болохоор сүүлдээ бид зурагтаа тавих газаргүй болж байсан. (инээв)!
Одоо би шатрыг оюун ухааны спорт гэж харуулахыг зорьж байгаа. Би Шенжений парламентийн гишүүдэд тусгай хичээл орсон, тиймээс тэд шатрыг яагаад хүүхдэд сайн гэдгийг сурч ойлгосон. Ирээдүйд тэд шатрын өөр өөр арга хэмжээнүүдэд илүү анхаарал хандуулна.

Anastasiya Karlovich: Хэдэн өдрийн өмнө та бэлтгэлгүй тоглолт Kirsan Ilyumzhinov-тай хийсэн ба хэдийгээр та 2-ланд нь хожигдсон ч гэсэн их сайн тэмцэж байсан. Таны сэтгэгдэл? Та одоо шатар үргэлжлүүлэн тоглосоор байн уу?

Liu Shilan: Kirsan Ilyumzhinov бол маш сайн эр хүн ба хүчтэй шатарчин байсан. Бид жинхэнээсээ өрсөлдөөнтэй  тоглосон! Би Шенженьд болох Юниверсадыг зохион байгуулагчаар ажиллаж бүтэн жил шатрын дүрсэд гар хүрээгүй байсан. Тоглолтын явцад би маш их зүйлийг өнгөрөөж муу нүүж байсан яагаад гэвэл бага ч гэсэн бэлтгэлтэй байсан бол тэгэхгүй байлаа. Надад хожих боломж байсан гэхдээ хүчтэй өрсөлдөгчөд хожигдох бол гутамшиг биш шүү дээ.

Anastasiya Karlovich:
Би өргийг харсан таныг хожих гэж /fighting/ тоглож байгаа юм шиг санагдсан.

Liu Shilan:
Миний бодлоор сайн шатарчид, мэргэжлийн шатарчид үргэлж хожихын төлөө зүтгэх ёстой. Хэрвээ тэд тэгвэл өөрийгөө болон шатрыг хүндэлж байна гэж би боддог.

Anastasiya Karlovich: Та FIDE-гийн ерөнхийлөгчөөс даагаа нэхэхэд бэлэн үү?

Liu Shilan: Тиймээ, итгэлтэй байна, Grand Prix-ийг дуусахаар би бэлтгэл хийх завтай болно. Тэгээд Орос явахдаа би хожих гэж хичээнээ! (Инээв) Би хожих бага ч гэсэн боломжтой гэдэгтээ итгэлтэй байна. Хятадын шатрын сургууль суурь мэдлэг олгодог ба хүн бүхэн тодорхой хугацаанд бэлтгэл хийж болдог болохоор би дахиад сайн шатар тоглох боломжтой.
Anastasiya Karlovich
: Шенжень дэх Гранд Прикс тэмцээний зохион байгуулалтын талаарх таны сэтгэгдэл

Liu Shilan:
 Хятадын хэвлэл мэдээллий байгууллагуудаар бүх нийтэд цацагдсан анхны олон улсын тэмцээн юм. Тэмцээн эхлэхээс сарын өмнө л тэмцээн эхлэх гэж байна гэж хэвлэл мэдээлэлээр бичигдэж эхэлсэн ба түүнээс хойш өдөр бүр мэдээлж байлаа. Бид өмнө нь ингэж мэдээ цацаж байгаагүй. Хятадын засгийн хүмүүс Women Grand Prix-ыг онцгойлон анхаарч үзсэн. Эхний 3 өдөрт л гэхэд 140 сэтгүүлч ирч мэдээгээ бүх хятадаар цацсан.
Anastasiya Karlovich: Grand Prix-д оролцож байгаа тамирчиддаа хандаж хэлэх үг?

Liu Shilan:
Тэмцээний турш бүх ур чадвараа гарган тоглож хүрч чадах хамгийн сайн үрд дүндээ хүрээрэй гэж ерөөе

No comments:

Post a Comment