Pages

Friday, May 1, 2026

Шатрын цагын хяналт гэж юу вэ?

Шатрын цагны түүх
Эрт дээр үед шатар тоглоход цагийн хязгаарлалт байхгүй тоглогч хүссэн цагаараа боддог байв.

1800 -аад оны үеэс шатрын тэмцээн, халз тоглолтууд зохиогдох болсон. Энэ үед хоёр тоглогчийн шатар тоглох ур чадвар бус хэр удаан хөлгийн ард тэвчээртэй суух биеийн хүчийг шалгаж байв. Нэг өдөр тоглоод дуусахгүй бол өрөг хойшилж маргааш нь үргэлжлүүлдэг байв.

1861 онд Anderssen – von Kolisch Лондон хоёрын өрөгт анх шатрын элсэн цаг ашигласан. Хоёр тоглогч  3 цагийн  2 ш элсэн цагтай байх ба нэг тоглогч бодож байхад тэр тоглогчийн элсэн цаг явж өрсөлдөгчийн элсэн цаг явахгүй байхаар ашиглаж байв. Элсэн цаг явж дуусвал өрөгт хожигдол хүлээж байлаа. 

1880-иад  онд анхны шатрын  механик цаг  зохион бүтээгджээ. 1889 онд шатрын механик цагт туг нэмсэн. Цаг яваад туг өргөгдөөд унавал цаг дуусч ялагдаж байв. 1894 он Steinitz-Lasker хоёрын дэлхийн аварга шалгаруулах  халз тоглолтонд анх  шатрын цаг ашиглаж байжээ..

1964 онд Орос улс анхны электрон шатрын цаг үйлдвэрлэсэн.

1973 онд АНУ улс анхны дижитал шатрын цаг зохион бүтээсэн.

1988 онд Бобби Фишер шатрын дижитал цагны ажиллах горим зохион бүтээж Фишерийн цаг патент авсан..

Энэхүү цагийг анх  1992 Fischer-Spassky дахин халз тоглолтод ашигласан.

1992- одоо Фишерийн цагын горим ихэнх олон улсын тэмцээнд ашиглагдаж байна. Мөн түүнчлэн өөр цагийн горимууд ч бага хэмжээнд ашиглагдаж байна. 

Шатрын цагны ажиллах горимууд.

Фишер



Шатрын цагын хяналт нь удаан, түргэн ба түргэвчилсэн 3 төрөл байдаг. Өөрөөр хэлбэл стандарт, рапид ба блиц юм.
 

Стандарт шатар


Өдөрт нэг удаа тоглох ба 90 минут нүүдэл бүрт 30 сек нэмэгдэх ба 40 нүүгээд 30 минут нэмэгдэнэ. Сүүлийн үед 90 мин нүүдэл бүрт 30 сек тоглодог тэмцээн зохиогдох болсон. Стандарт шатрын өрөг 3-7 цаг орчим үргэлжлэх боломжтой. Стандарт шатарт сайн хүн ерөнхий шатрын мэдлэг сайн болдог.  Олон улсын тэмцээнүүд стандарт цагын хяналтаар явагддаг. Стандарт төрлийн 9 өргийн тэмцээнд 10 хоног оролцоход  маш их эрч хүч энерги зарцуулдаг. Жилд хэдэн удаа стандарт өргийн тэмцээнд орох вэ? Хурдан морийг бол жилд 5-6 томоохон наадамд уядаг гэж байна.
Рапид шатар
15 мин нүүдэл бүрт 10 сек нэмэгдэх эсвэл 25 мин нүүдэл бүр 10 сек нэмэгдэнэ.Янз бүрийн арга мэх биелдэг шатар. Мөрөөдөл биелнэ. Сургалтын явцад байрлал үргэлжлүүлж тоглох, гараа давтах, цаг хэмнэж бэлтгэлийн өрөг тоглох.
Блиц шатар
3 мин нүүдэл бүрт 2 сек нэмэгдэх эсвэл 5 мин шууд дуусахаар. Тухайн тоглогчын ерөнхий шатрын төвшин сайжирсанаар блиц шатарт сайжирдаг. Тэрнээс биш учиргүй блиц тоглоод байвал тухайн хүний шатар үгүй болдог. Кнопка багш блиц тоглосоноос болж өөрөө сайн төвлөрч чадахгүй болсон гэж байсан. Блиц нь гарааны санаа ойлгох, гараа давтах, өргийн шийдвэрлэх үед оноо авахад тус болно. 

Эцэст нь хэлэхэд гурван шатрын цагын хяналт нь хоорондоо салшгүй холбоотой юм. Урт шатар эхлээд 40 нүүдэл хийж 30 мин нэмэгдсэний дараа сүүл хэсэгтэй рапид шатар болдог. Эцэст нь рапид шатар нь блиц болж дуусах магадлалтай.  Сайн шатрын тоглогч болъё гэвэл бүх цагын хяналтаар тоглож чаддаг байх ба цаг хугацааг зөв зарцуулж мэдэрч тоглодог байх ёстой. 

Шатрын тоглолтын үеийн цаг зарцуулалт.

Хүн болгон адил үгүй хүлэг болгон жороогүй. Хамгийн сайн цаг зарцуулах горим гэж байдаггүй. Тоглогч бүр олон жилийн туршлагаар,  амьдралаараа цагтай харьцаж өөрийн арга барилдаа тохирсон  мэдрэмж суудаг. Цаг гэдэг зүйлийг бүрэн мэдэж цаг гэсэн хүчин зүйлээс болж ямар ч хүнд хожигдохгүй болоход л болно.

Цагт шахуулах

Тоглолтын аль үед яаж цагаа зарцуулах вэ?

Цагаар шахах

Нүүдэл давтаж цаг хожих

7 цагын ачаалал 10 хоног даах





No comments:

Post a Comment