Шатар
шатарт дуртай хүн бүхэнд зориулав
Friday, May 1, 2026
Шатрын цагын хяналт гэж юу вэ?
Шатрын цагны түүх
Эрт дээр үед шатар тоглоход цагийн хязгаарлалт байхгүй тоглогч хүссэн цагаараа боддог байв.
1800 -аад оны үеэс шатрын тэмцээн, халз тоглолтууд зохиогдох болсон. Энэ үед хоёр тоглогчийн шатар тоглох ур чадвар бус хэр удаан хөлгийн ард тэвчээртэй суух биеийн хүчийг шалгаж байв. Нэг өдөр тоглоод дуусахгүй бол өрөг хойшилж маргааш нь үргэлжлүүлдэг байв.
1861 онд Anderssen – von Kolisch Лондон хоёрын өрөгт анх шатрын элсэн цаг ашигласан. Хоёр тоглогч 3 цагийн 2 ш элсэн цагтай байх ба нэг тоглогч бодож байхад тэр тоглогчийн элсэн цаг явж өрсөлдөгчийн элсэн цаг явахгүй байхаар ашиглаж байв. Элсэн цаг явж дуусвал өрөгт хожигдол хүлээж байлаа.
1880-иад онд анхны шатрын механик цаг зохион бүтээгджээ. 1889 онд шатрын механик цагт туг нэмсэн. Цаг яваад туг өргөгдөөд унавал цаг дуусч ялагдаж байв. 1894 он Steinitz-Lasker хоёрын дэлхийн аварга шалгаруулах халз тоглолтонд анх шатрын цаг ашиглаж байжээ..
1964 онд Орос улс анхны электрон шатрын цаг үйлдвэрлэсэн.
1973 онд АНУ улс анхны дижитал шатрын цаг зохион бүтээсэн.
1988 онд Бобби Фишер шатрын дижитал цагны ажиллах горим зохион бүтээж Фишерийн цаг патент авсан..
Энэхүү цагийг анх 1992 Fischer-Spassky дахин халз тоглолтод ашигласан.
1992- одоо Фишерийн цагын горим ихэнх олон улсын тэмцээнд ашиглагдаж байна. Мөн түүнчлэн өөр цагийн горимууд ч бага хэмжээнд ашиглагдаж байна.
Шатрын цагны ажиллах горимууд.
Фишер
Шатрын цагын хяналт нь удаан, түргэн ба түргэвчилсэн 3 төрөл байдаг. Өөрөөр хэлбэл стандарт, рапид ба блиц юм.
Стандарт шатар
Өдөрт нэг удаа тоглох ба 90 минут нүүдэл бүрт 30 сек нэмэгдэх ба 40 нүүгээд 30 минут нэмэгдэнэ. Сүүлийн үед 90 мин нүүдэл бүрт 30 сек тоглодог тэмцээн зохиогдох болсон. Стандарт шатрын өрөг 3-7 цаг орчим үргэлжлэх боломжтой. Стандарт шатарт сайн хүн ерөнхий шатрын мэдлэг сайн болдог. Олон улсын тэмцээнүүд стандарт цагын хяналтаар явагддаг. Стандарт төрлийн 9 өргийн тэмцээнд 10 хоног оролцоход маш их эрч хүч энерги зарцуулдаг. Жилд хэдэн удаа стандарт өргийн тэмцээнд орох вэ? Хурдан морийг бол жилд 5-6 томоохон наадамд уядаг гэж байна.
Рапид шатар
15 мин нүүдэл бүрт 10 сек нэмэгдэх эсвэл 25 мин нүүдэл бүр 10 сек нэмэгдэнэ.Янз бүрийн арга мэх биелдэг шатар. Мөрөөдөл биелнэ. Сургалтын явцад байрлал үргэлжлүүлж тоглох, гараа давтах, цаг хэмнэж бэлтгэлийн өрөг тоглох.
Блиц шатар
3 мин нүүдэл бүрт 2 сек нэмэгдэх эсвэл 5 мин шууд дуусахаар. Тухайн тоглогчын ерөнхий шатрын төвшин сайжирсанаар блиц шатарт сайжирдаг. Тэрнээс биш учиргүй блиц тоглоод байвал тухайн хүний шатар үгүй болдог. Кнопка багш блиц тоглосоноос болж өөрөө сайн төвлөрч чадахгүй болсон гэж байсан. Блиц нь гарааны санаа ойлгох, гараа давтах, өргийн шийдвэрлэх үед оноо авахад тус болно.
Эцэст нь хэлэхэд гурван шатрын цагын хяналт нь хоорондоо салшгүй холбоотой юм. Урт шатар эхлээд 40 нүүдэл хийж 30 мин нэмэгдсэний дараа сүүл хэсэгтэй рапид шатар болдог. Эцэст нь рапид шатар нь блиц болж дуусах магадлалтай. Сайн шатрын тоглогч болъё гэвэл бүх цагын хяналтаар тоглож чаддаг байх ба цаг хугацааг зөв зарцуулж мэдэрч тоглодог байх ёстой.
Шатрын тоглолтын үеийн цаг зарцуулалт.
Хүн болгон адил үгүй хүлэг болгон жороогүй. Хамгийн сайн цаг зарцуулах горим гэж байдаггүй. Тоглогч бүр олон жилийн туршлагаар, амьдралаараа цагтай харьцаж өөрийн арга барилдаа тохирсон мэдрэмж суудаг. Цаг гэдэг зүйлийг бүрэн мэдэж цаг гэсэн хүчин зүйлээс болж ямар ч хүнд хожигдохгүй болоход л болно.
Цагт шахуулах
Тоглолтын аль үед яаж цагаа зарцуулах вэ?
Цагаар шахах
Нүүдэл давтаж цаг хожих
7 цагын ачаалал 10 хоног даах
Sunday, November 14, 2021
Пионер буюу хүүхдийн мад
Пионер буюу хүүхдийн мад
Пионер буюу хүүхдийн мад нь бэрсээ эхэлж гарган цаг хугацаа алддаг ашиггүй эхлэл юм. Гэхдээ анхлан суралцагч бүр пионер буюу хүүхдийн мад ашиглаж бас хамгаалж сурах хэрэгтэй. Хүүхдийн мад нь тоглолтыг хурдан дуусгах хожих боломж олгодог тул анх сурч буй хүнд урам өгдөг.
Хүүхдийн мад ба хамгаалах арга
-
Хүүхдийн мад
-
Хувилбар
-
Хамгаалах арга
Хүүхдийн мад
1.
E4 E5
2.
БH5
Хар талын 3 хүү үрүү довтолж байна. E5 хүү
хамгаалалтгүй, F7 H7 Хүү
хамгаалалттай.
МС6 Хар тал E5
хүүг мориор хамгаалав.
3.
ТC4 Цагаан тал цагаан хөлийн тэмээг хөллүүлж F7 буудал уруу
довтолов.
МF6 Хар тал
мад хийх заналыг харалгүй мориор бэрс үрүү довтолов.
4.
БF7
# Цагаан тал тэмээний хамгаалалт дээр бэрсээр шалж шаг мад хийв.
Хүүхдийн мад хувилбар
1.
E4
E5
2. БH5
2. ... G6
3. БE5+ Цагаан тал ацан шалаа хийв. ТE7 Хар тал шалаанаас тэмээгээр хааж хамгаалав.
4.
БH8 Цагаан
тал тэрэг сул идсэнээр 5 хүү илүү болов.
Хүүхдийн мад хамгаалах арга
1.
E4
E5
2.
БH5
МC6
3.
ТC4
G6 Хар тал цагаан бэрсийн ташуу шугамыг хааж хүүгээрээ бэрс үрүү довтлов.
4.
БF3 Цагаан
тал бэрсээ ухрааж дахин 1 нүүдлийн мад өрөв.
МF6 Хар тал
морио хөллүүлж мадаа хамгаалав.
5.
МE2
ТG7
6. 0-0
6...0-0 Хүүхдийн маданд
хар тал орсонгүй.
Monday, November 8, 2021
Шатрын бодлого яаж бодох вэ?
Шатрын бодлого нь 3 төрөл байдаг. Эдгээр нь этюд (Судалбар), Тодорхой тооны нүүдэлд мадлах хүн зохиосон бодлого (Бодлого зохиомж) ба хоёр хүн тоглосон өргийн хэсгээс авсан байрлал байдаг.
Шатрын бодлого бодох нь математикийн өгүүлбэртэй бодлоготой адилхан юм.
Бодлого бодох алхамууд.
1. Шатрын бодлого шатар дээр өрнө. Ингэхдээ:
- Аль тал нь юу илүү байна вэ?
- Шатар тоглолтын аль үед явж байна вэ?
- Байрлалыг үнэлнэ.
- Алдаагүй зөв өрөх.
2. Ямар ч шатрын бодлогод 3-5 сайн нүүдэл байна. Зөвхөн нэг сайн нүүдлийг тооцож олох. (Дүрс хөдөлгөхгүй бодох. Шатрын жинхэнэ өрөг дээр дүрсээ хөдөлгөж болдоггүй.)
3. Хариуг бүх хувилбараар нягт нямбай дуустал нь бичих.
4. Бодлогын хариутай тулгах.
5. Зөв бол бодлогын санаа, ямар байрлалд ямар арга ашигласаныг сайн анхаарч ойлгож авах. Түүнчлэн бодлого дууссан давуу болсон эцсийн байрлалаас үргэлжлүүлж тоглох.
6. Буруу бол дахиж өөрөө бодох. Дахиад шалгах. (Энэ удаад 1 нүүдэл нь буруу гэдгийг мэдэж байгаа учраас бодлого арай хялбархан болно.)
7. Дахиад буруу бодсон бол хэд хоног уг бодлогыг мартах хүртлээ дахиж бодохгүй. Яагаад гэвэл 3-5 нүүдлийн 2 нүүдэл нь буруу гэдгийг мэдэж байгаа тул хариуг тааж олох магадлалтай. Бодлогын байрлал болон нүүдлүүдийг мартсаны дараа дахин бодох.
8. Хэрвээ хэд хоногын дараа бодож чадахүй бол уг бодлого арай хүнд бодлого учраас арай хөнгөвтөр төстэй бодлого бодох хэрэгтэй. Гол нь санааг нь ойлгохгүй бол бодож чадахгүй. Олон хөнгөвтөр бодлогоос санаа авч хүнд бодлого боддог. Эсвэл маш сайн ойлгож хариуг үзэх хэрэгтэй. Дараа нь бодлогыг бүрэн мартсан үед дахин бодох.
Жишээ :
Стейниц - Барделебен 1895 Гастингс
Цагаан эхлээд хожно.
Алхамууд
1. - Хар тал хүү илүү байна.
- Тоглолтын дунд үе байна. Цагаан тал довтолж байна.
- Цагааны бэрс ба морь довтолгоонд өртсөн байна.
- Харын а8 тэрэг ажилгүй ба ноён аюултай байрлалд байна.
2. Тооцоо хийх 4 нүүдэл нь : 1. Бd7+ , 1. Мh7 , 1. Трc8+ , 1. Тре7+ бусад нүүдлүүд ашиггүй.
3.
1. Бd7+ Нd7 2. Мh7 Бод хүү тэнцүү төгсгөлд орох.
1. Мh7 Бg4 2. Мf6+ Нd8 3. Мg4 Цагаан тал 1 хүү илүү тэрэг морины төгсгөл болно. Үүссэн төгсгөл хүүний төгсгөл болвол цагаан хожно. Морины төгсгөл болвол цагаан хожно. Яагаад гэвэл ноёны жигүүрт 2 нүүргүй хүү гаргаж харын d5 хүүд тээг тавьснаар сөрөг тоглолтгүй болж хар хожигдоно. Тиймээс үүссэн төгсгөл цагаан хожих төгсгөл юм. Тэхдээ хожих байрлалыг хожих нь хэцүү байдаг. Техник шаардлагатай.
1. Трc8+ Трc8 2. Мh7 Бg4 3. Мf6+ Нf7 4. Мg4 Трс2 Цагаан хүү илүү түрүүний байрлалтай төстэй боловч хар талын тэрэг идэвхтэй байрлал 2 шугамд авсан учраас тэнцэх магадлалтай. Цагаан давуу төгсгөл
1. Трe7+ Бе7 2. Трc8+ Трс8 3. Бc8+ Бd8 цагаан бод илүү хожих төгсгөл.
1. Трe7+ Нe7 2. Трe1+ Нd6 3. Бb4+ Нс7 4. Мe6+ Нb8 5. Бf4+ Трc7 6. Мс7 Цагаан бод илүү.
1. Трe7+ Нe7 2. Трe1+ Нf8 3. Бd7 Цагаан бэрс илүү.
1. Трe7+ Нe7 2. Трe1+ Нd6 3. Бb4+ Нс6 4.Трc1+#
1. Трe7+ Нe7 2. Трe1+ Нd8 3. Мe6+ Не7 4. Мс5+ Цагаан бэрс илүү.
1. Трe7+ Нf8! 2. Трf7+ Нg8 3. Трg7+ Нh8 4. Трh7+ Нg8 5. Трg7+ Нh8 6. Бh4+ Нg7 7. Бh7 Нf8 8. Бh8+ Нe7 9. Бg7+ Нe8 10. Бg8+ Нe7 11. Бf7+ Нd8 12. Бf8+ Бe8 13. Мf7+ Нd7 14. Бd6#
1. Трe7+ Нf8! 2. Трf7+ Нg8 3. Трg7+ Бg7 4. Трc8+ Трc8 5. Бc8+ Бод илүү.
Тэгэхээр уг бодлого 2 хариутай. 1. Мh7 хүү илүү хожлын төгсгөл ба 1. Тре7+ завсаргүй шалсаар 14 дэх нүүдэлд мад хийх.
4. Хариу зөв байна.
5. Харын а8 тэрэг ажилгүй ба ноён аюултай байрлалд байна. Энэ үед 1.Трe7+ шалж эхлэн завсаргүй шалсаар мад хийв. Бодлогын гол санаа нь хар тал цагааны тэргийг бэрсээр идвэл бод дутуу болох ба ноёноор идвэл бэрсээ шалаатай алдах учраас идэж чадахгүй байсанд оршино.
1. Мh7 гээд хүү илүү хожлын төгсгөлд ороод үргэлжлүүлж тоглох.
Үргэлжлүүлж тоглох байрлал. Хар тал нүүнэ. (Хугацаа 15-25 мин)
Tuesday, October 26, 2021
Шатрын чансаа буюу рейтинг гэж юу вэ?
Шатрын чансаа гэдэг нь шатрын тоглогч бусад өрсөлдөгчтэйгээ хэрхэн тоглосныг тоогоор бодож харуулахыг хэлнэ. Өндөр чансаатай өрсөлдөгчийг хожсоноор чансаанаас авч өөртөө нэмдэг. Шатрын чансааг зөвхөн урт хугацаатай шатрын тэмцээнд олгодог.
0-1300 Шатарт анхлан суралцагч.
- Шатар бүрэн тоглож сурсан.
- Бод хүү сул өгдөг.
- 1 ба 2 нүүдлийн бодлого боддог.
Гол зорилго бол шатарт дур сонирхолтой болгох. Анхан шатны хүмүүс практик тоглолт маш их шаардлагатай.
Зөвлөгөө
- Нэг өдөр 7 цаг шатар тоглосноос 7 өдөр 1 цаг тоглосон нь дээр.
- Шатрын сурах бичиг үзэх
- Хялбар 1 ба 2 нүүдлийн бодлогууд бодох
- Бүх өрөгт хожигдохооргүй бол тэмцээнд орох.
1300-1700 Шатар сонирхогч
- Хүчтэй тэмцээний тоглогч
- Бараг бүх хүн энэ түвшинд хүрэх боломжтой
- Бод хүү сул өгөхгүй ч тактикийн алдаа гаргадаг.
- Анхлан суралцагчтай харьцуулахад гараа болон дунд үеийн мэдлэгтэй.
Гол зорилго бол Урт цагаар шатар тоглох, анхаарлаа төвлөрүүлэх, тэвчээртэй болох.
Зөвлөгөө
- Тактикийн хээг таньдаг болох
- Комбинаци гэж юу вэ?
- Хялбар төгсгөл
- Хялбар гараа
- Шатрын цаг, цагтай харьцаж сурах
- Өөрийн өрөгт дүн шинжилгээ хийх
- Шатрын тэмцээнд оролцох
1700-2100 Байгууллагын тэмцэээний аварга ба дэд мастер
- Дундаж тэмцээнд оролцогчоос дээгүүр түвшиний хүмүүс
- Өөрийн гэсэн арга барилтай
- Тактикийн алдаа гаргаж бод хүүгээ бараг сул өгдөггүй.
- Анхаарал маш сайн төвлөрдөг.
- Заримдаа маш сайн тоглодог.
Гол зорилго бол өөрийн гэсэн тоглолтын арга барилтай болох. Өөрийн хэлбэл өөрийн гэсэн мэхтэй болох.
Зөвлөгөө
- Өрсөлдөгч нар хялбар алдаа гаргаж хожигдох тоо буурна. Өрсөлдөгчийн алдаан дээр бус санааачлага /барьц/ авч өөрөө мэх хийж давдаг болох үе. Шатрын хөлөг дээр тухайн хүний зан ааш, араншин илэрч гардаг. Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй. Тоглогч бүр өөрийн дархан мэх, өөрийн гэсэн аргатай байдаг. Өөрийн давуу талаа ол. Давуу талаа хөгжүүл.
- Өөрийн давуу талаа мэргэжлийн төвшинд хүргэх
- 2000 орчим чансаатай хүмүүстэй халз тоглолт хийх. 1 хүнтэй 20 ба түүнээс дээш тоглох
- Өөрийн өрөгт дүн шинжилгээ хийх
- Мэргэжлийн хүнээр өөрийн өргүүдэд дүн шинжилгээ хийлгэх
- Дэлхийн сонгодогуудыг үзэх, дууриах. Шүтээнтэй болох.
- Компьютер ба интернет шатартай зөв харьцах.
- Шатрын тэмцээнд оролцох
2100-дээш Мэргэжлийн шатар
Гол зорилго бол Шатрын ерөнхий мэдлэгээ сайжруулах.
Зөвлөгөө
- Урт хугацааны ба богино хугацааны төлөвлөгөөтэй болох

